Эхнэр нь нөхрийгөө тамхинд гаргав. Нөхөр нь дэлгүүр хаасныг замдаа олж мэдээд ойролцоо байдаг автомат тамхины машин дээр очив. Түүний яг хажууд нь бар байдаг бөгөөд тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарч яриа өдөж эхлэв.
Хэдэн аяга шар айраг хамтдаа ууж байгаад эмэгтэйн гэрт нь очиж зугаацсаар нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байв. “Ээ тэнгэр минь, эхнэр маань намайг ална шүү дээ, чамд энгэсэг чинь байна уу?” гэтэл нөгөө бүсгүй ч энгэсэгээ гаргаж өгтөл гартаа жаал түрхэж байгаад гэртээ харив.
Эхнэр нь уурсангуй: “Чи чинь хаагуур алга болчихов?” гэхэд нөхөр нь:
“Би дэлгүүр ортол хаалттай байлаа, тэгээд автомат машин дээр очиж авах гэтэл нэг хөөрхөн хүүхэнтэй таараад хамтдаа ууж байтал нэг л мэдэхэд бид хоёр нэг оронд хэвтэж байсан.”
“Өө тэгээ юу? Алив гараа харуул.” Нөхрийнхөө гарт буй энгэсэгийг хараад “адгийн муу худалч, дахиад л нөгөө билъярдаа тоглоо юу?”
Онигоо 2:
Залуу байрныхаа урд байдаг өвсний талбайг янзалж байв, гэтэл хөрш айлын шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд шуудангийн хайрцагаа нээж үзээд хүчтэй гэгч нь хаагаад оров. Хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд бүр хүчтэй хаагаад уурсангуй гэртээ оров. Төдөлгүй дахиад л гарч ирээд нээж үзээд байдаг хүчээрэ савж орхив.
Залуу асуув: “Ямар нэгэн юм болоо юу?”
Шаргал үст бүсгүй: “Тийм ээ, миний тэнэг компьютер YOU’VE GOT MAIL гээд байн байн гажигтаад байна”. Онигоо 3:
Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй.
Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.
Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй.
Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрэлсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав.
Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:
Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн.
Килограмм цагаан будаа хэдэн ширхэг бол? | |
Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна. Юу хулгайлсан бэ? -Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан. -Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв. Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд, -Чи яав аа? гэж шүүгч асуув. -Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ. Онигоо 4: Зєвлєлтийн сансрын нисгэгчдийг Брежнев дарга хvлээн авчээ. - Та нар тэнд бурхан байхыг vзэв vv? - Тийм ээ. - За энэ тухайгаа хэнд ч хэлж болохгvй шvv гээд мянган ам.доллар єгчээ. Дараа нь Ромын хамба лам хvлээн авч уулзав.- Та нар тэнд бурхан байхыг vзэв vv? . - Vгvй ээ. - За энэ тухайгаа хэнд ч хэлж болохгvй шvv гэж сая ам.доллар єгчээ. |