Буцалсан усанд хайлдаг халбага
Хvмvvс бидний єдєр тутмын хэрэглээний нэг халбага хэмээх хэрэгслийг буцалсан усанд хийхэд хэзээ ч хайлахгvй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл яагаад нийтлэлийн маань гарчиг "Буцалсан усанд хайлдаг халбага" нэртэй байгаа юм бол? Танд багагvй гайхалтай санагдаж болох ч дараах тайлбарыг уншвал энэ нь тийм ч ер бусын зvйл биш болохыг олж мэдэх юм. Дараах бичлэг дээрх халбага нь галий хэмээх химийн элементээр хийгджээ.
Галий хэмээх энэхvv химийн элемент нь хєнгєнцагаан болон цайрын хvдэрт галийн давс хэлбэрээр маш бага хэмжээгээр агуулагддаг, зєєлєн, мєнгєлєг, тємєрлєг, муу чанарын металл бєгєєд байгаль дээр анхан шатны хэлбэрээрээ байдаггvй юм байна. Галий нь єрєєний температурт зєєлєрч, гарт барихад хайлдаг шинж чанартай. Тиймээс галийгаар хийсэн халбагыг бага зэргийн бvлээн усанд хийхэд хялбархан хайлж байгаа аж. Харин vvнийг хатуу хэлбэрт оруулахын тулд ердєє хєргєх буюу хvйтэн газарт байлгах л хэрэгтэй юм байна.
No comments:
Post a Comment