Нийт үзэгч

Мэдээ

 Дэлхий рvv харь гарагийн гурван хєлєг ирж явна


Дэлхийн зvг гурван асар том сансрын хєлєг ирж яваа ба одоо Далайн ван гаригийн тойрогт ороод явж байна. Бид иймэрхvv зураглалыг хоёр жил орчмын дараа энгийн нvдээр харж болох  юм байна. Шинжлэх ухаан энэ сэдвээр анх удаагаа дуугарч эхлэв.
Харь гаригт амьдрал хайдаг ажилтай SЕТI (Search for Extraterrestrial Intelligence) гэх бие даасан арилжааны бус байгууллага дуулиантай мэдэгдэл хийлээ. “Дэлхийн зvг гурван асар том сансрын хєрєг ирж явна. Тэдний хамгийн том нь 240 км орчим хэмжээтэй бєгєєд нєгєє хоёр нь арай бага. Хєлгvvд нь цилиндр ба тойргийн хэлбэртэй. Хєлгvvдийг нарны аймгийн захад олж нээсэн ба одоо тэд Далайн ван гаригийн тойрог замд ороод ирж явна. Тэд дэлхийн зvг хурдтай ойртож байгаа нь сэтгэл тvгшээж байна” гэж SЕТI мэдээлсэн байв.

Харь гарагийн хєлгvvдийг Аляскад байрлуулсан НААRD системээр илрvvлсэн ба эдгээр биетvvд сансрын хєлєг мєн гэж SЕТI байгууллагын мэргэжилтнvvд vзэж байна. Тэд Ангараг гаригийн тойрогт орж ирэх vеэр телескоп дуранд сайн харагдаж эхлэх ажээ. Энэ тухай АНУ-ын Засгийн газарт мэдээлсэн гэнэ. Сансрын хєлгvvд 2012 онд дэлхийд хvрч ирнэ.


Бонус мэдээ. Асар том солир Дэлхийтэй мєргєлдвєл юу болох вэ?
Цэнхэр гариг маань нvсэр том солирто мєргєлдвєл юу vлдэх бол оо? Энэ асуултын хариуг Discovery сувгийнхан танд єгч байна. Тэд манай гаригийн Номхон далай дээрээс 500 км-ийн диаметртэй маш том солир унавал юу болохыг харуулсан сонирхолтой видео бичлэгийг бvтээжээ. Зохиомол атлаа бодит юм шиг эмгэнэлт сvйрлийн дvр зургийг та доорхи бичлэгнээс vзэх болно.
Дэлхий рvv харь гарагийн гурван хєлєг ирж явна

2011 оны байдлаарх дэлхийн хамгийн их бохирдолттой 10 хот




Эрхэм уншигч та бvхэндээ эрvvл ахуйн ядруу байдал, хvрээлэн буй орчны таагvй нєхцєл, боловсруулаагvй бохир ус, эрvvл ахуйн шаардлага хангаагvй хоол хvнс, ундны ус зэргээсээ шалтгаалан дэлхийн хамгийн их бохирдолттой хотуудаар нэрлэгдсэн хотуудыг танилцуулж байна. Агаар, хоол хvнс, ундны ус, хvрээлэн буй орчны бохирдол нь хvний эрvvл мэндэд таагvйгээр нєлєєлж байгаа хамгийн бохирдолттой хотуудаар дэлхийн аль улс орны ямар хотууд нэрлэгдэж байгааг мэдээний дэлгэрэнгvйгээр орж уншаарай.

10). Лагос-Нигер:
Нигерийн хамгийн том энэ хот нь тус улсын худалдаа vйлдвэрлэлийн гол тєв, нийслэл хот нь юм. Нигерийн худалдаа vйлчилгээний гол тєв болох энэ хотын хаа сайгvй байх утаа нь хотын хамгийн том асуудал болоод байгаа ба Африк тивд орших энэ хотод амьдардаг 12 сая оршин суугч агаарын бохирдлын томоохон асуудалтай тулгараад байгаа ажээ.

9). Карачи-Пакистан:
Пакистаны аж vйлдвэрийн энэ том хот нь агаарын бохирдол болон тэсэхийн аргагvй дуу чимээгээрээ оршин суугчдын тэсвэрийг барж байгаа юм. Карачи хотын оршин суугчдын 35% нь бохирдлоос vvдэлтэй євчин эмгэгээр євчилжээ.

8). Дака-Бангладеш:
Дака хот нь ундны усны бохирдлын асуудалтай тулгараад байгаа хот. Євчин эмгэг vvсгэгч болон хорт бодисоор дvvрэн уснаас гадна агаарын бохирдлын асуудалтай энэ хотод 8 сая иргэн аж тєрдєг аж.

7). Мексик хот-Мексик:
Дэлхийн хамгийн цэвэрхэн хотуудын нэг гэгдэж байсан энэ хот одоо дэлхийн хамгийн их бохирдолттой хотоор нэрлэгдээд байна. Цасан оройт галт уулсын гаргаж байгаа утаагаар бохирлогдсон агаар энэ хотын иргэдийг бvрэн дvvрэн эрх чєлєєтэй амьсгалахад туйлын тєвєгтэй байдлыг vvсгээд байгаа ажээ.

6). Шинэ Дели-Энэтхэг:
Энэ хотын гол асуудал бол усны бохирдол. Хаа сайгvй байх хог хаягдал, боловсруулаагvй бохир ус зэрэг нь євчин эмгэг vvсэх vндсэн нєхцєл болж байгаа юм. Делид тєрєлхийн эдгэршгvй эмгэгтэй хvvхэд тєрєх явдалд хамгийн ихээр нєлєєлж байгаа зvйл нь хог хаягдал, бохирдол болоод байгаа юм байна.

5). Мумбай-Энэтхэг:
Энэтхэгийн энэ хот нь агаарын бохирдлоороо дэлхийн хамгийн их бохирдолттой хотуудын нэгээр нэрлэгдэж байгаа юм. Хотын гудамжинд хаа сайгvй байх хогон уул овооноос гарах ємхий самхай vнэр нь энэ хотыг тэр чигт нь ємхийрvvлжээ.

4). Багдад-Ирак:
Энэ хотын гол асуудал бол одоо ч vргэлжилсээр байгаа дайн самуун болон алан хядлага. Бємбєг дэлбэрэлт болон vргэлжийн эмх замбараагvй байдал нь хотын агаарын бохирдлын асуудлын гол эх vvсвэр болж байгаагаас гадна ундны усны эрvvл ахуйд ч бас сєргєєр нєлєєлж байгаа ба энэхvv бохирдлууд нь тєрєлхийн эдгэршгvй эмгэгтэй тєрєлт ихсэхэд хамгийн их нєлєєлж байгаа хvчин зvйлс юм.

3). Бруней-Даруссалим:
Энэ хот их жижигхэн боловч байгалийн хий болон газрын тосны арвин баялагтай. Жижигхэн болохоороо агаарын чанарын асуудал дээр толгой євдєхєєргvй мэт санагдах ч vнэн хэрэгтээ тийм биш. Тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаа, хорт хий энэ хотын агаар мандлыг бохирдуулж байгаа нь тvvнээс шалтгаалан гарах євчин эмгэг багасахгvй байх шалтгаан болж байгаа юм байна.

2). Москва-Орос:
Оросын хамгийн хєл хєдєлгєєнтэй, том хот болох энэ хотод гурван унтлагын єрєє бvхий орон сууцанд амьдрахын тулд 3000 доллар тєлєх шаардлагатай. Гэвч энэ єндєр vнэ тєлбєрийн хариу бохир бус ундны усаар ирдэг байна. Ундны усны бохирдлоос гадна агаарын бохирдол ч бас энэ хотын толгой євтгєсєн асуудлын нэг бєгєєд хог хаягдал зайлуулах ямар нэгэн нарийн зохион байгуулалттай ажил дутмаг байгаагаас болж энэ хотын олон иргэд холерь євчнєєр євчилж байна.

1). Мапуто-Мозамбек:
Дэлхийн хамгийн их бохирдолттой хотоор Мозамбек улсын Мапуто хот нэрлэгдэж байгаа юм. Мозамбекын хамгийн том бєгєєд нийслэл болох энэ хот агаарын болоод ундны усны асар их бохирдолттой хот. Эрvvл ахуйн ядруу систем, хатуу хог хаягдлыг зайлуулахгvй байх явдал, боловсруулаагvй бохир усны систем нь энэ хотын бохир заваан байдлыг єдєр єдрєєр нэмэгдvvлсээр байгаа юм. Хайхрамжгvйгээр хаяж орхигдуулсан дээр дурдсан нєхцєл байдлын улмаас энэ хотын бараг тал хувь нь бохир усан дотор аж тєрдєг байна.

Намхан боловч дур булаам эмэгтэй алдартнууд [17 зураг]







Сайхан бvсгvйн гэсэн тодотголд гоолиг бие галбир, єндєр нуруу, vзэсгэлэнтэй дvр тєрх, ялдам инээмсэглэл мэтийг хамааруулах нь бий. Гэхдээ заавал дээр дурдсан бvх шинжvvд бvрэлдэж байж сайхан гэгддэг гэвэл эндvvрэл. Намхан нуруутай ч гэлээ дур булаам, ялдам тєрхтэй олон бvсгvйчvvд бий. Тэдний тєлєєлєл болсон хэсэг бvсгvйчvvдийн зургийг энд нийтэлсэн байгаа ба дэлхийн урлагийн ертєнцєд алдар цуугаа мандуулж яваа энэ бvсгvйчvvдийн зураг намхан тєрсєн хэмээн єєртєє сэтгэл дундуур явдаг бvсгvйчvvдэд намхан нуруугаар єєрийн боломжоо хязгаарлаж болохгvй гэдгийг сануулах бизээ.

Snooki - 145 см
[ XopoM.com ] фото


Natalie Portman - 159 см
[ XopoM.com ] фото


Kylie Minogue - 154 см
[ XopoM.com ] фото


Kristen Bell - 155 см
[ XopoM.com ] фото


Rachel Bilson - 157 см
[ XopoM.com ] фото


Scarlett Johansson - 160 см
[ XopoM.com ] фото


Eva Longoria - 155 см
[ XopoM.com ] фото


Elisha Cuthbert - 162 см
[ XopoM.com ] фото


Kim Kardashian - 160 см
[ XopoM.com ] фото


Hayden Panettiere - 155 см
[ XopoM.com ] фото


Hilary Duff - 155 см
[ XopoM.com ] фото


Mary-Kate and Ashley Olsen - 155 см
[ XopoM.com ] фото


Shakira - 150 см
[ XopoM.com ] фото


Kourtney Kardashian - 152 см
[ XopoM.com ] фото


Tila Tequila - 150 см
[ XopoM.com ] фото


Salma Hayek - 158 см
[ XopoM.com ] фото


Nicole Richie - 155 см
[ XopoM.com ] фото



Хог хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй байдаг байна. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг аж. Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгал орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадна. Тиймээс та бүхэнд хамгийн удаан хадгалагддаг хаягдалуудын талаар хүргэе.
Шилэн лонх /задралын хугацаа 4000 жил орчим/
Бидний сайн мэдэх шил нь элс (S02), сода (Na2C03), шохойн чулуу (СаСОЗ), доломит (СаСОЗ .МдСОЗ) болон натрийн сульфат (Na2S04) зэргээс тогтдог. Шил байгаль орчиндоо ноцтой асуудал үүсгэлгүйгээр тодорхой цаг хугацааны явцад уусан шингэдэг. Хэрэв шил нь халуун болон хүчлийн үйлчлэлгүй бол байгалийн бүтээгдэхүүн болж задрах хугацаа уртасна.
Хуванцар карт /1000 жил орчим/
Хуванцар карт хуванцар сав, утасны карт, кредит карт гэх зэргээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байна. Түүний хөрсөнд маш удаан хугацаагаар хадгалагддаг чанар нь ирээдүйн археологчидод бидний өнөөгийн амьдралын тухай мэдэхэд сайн "oлдвop-бapимт” болж магадгүй юм.
Хуванцар сав /100-1000 жил/
Хуванцар нь полившил (PVC гэгддэг) болон полиэтиленээс тогтоно. Энэ төрлийн сав, лонхууд маш өргөн хэрэглэгдэж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэхэд хялбар, задарч ялзралгүй маш уддаг. Хэрэв чийг, дулаан үйлчлэхгүй бол хөрсөнд хаягдсан хуванцар сав хэдэн зууны турш тэндээ хадгалагддаг. Хуванцарыг шатаах нь асуудлыг шийдэх тохиромжтой арга биш. Харин сүүлийн үед бичил биетүүдийн тусламжтайгаар хялбар задардаг цардуулыг хуванцарын бутцэд нэмснээр хуванцар нь байгалийн бүтээгдэхүүн гэгдэх тал руугаа илүүү ойртож байна.
Хөнгөнцагаан лааз /10-100 жил/
200 микроны зузаантай хөнгөнцагаан лаазны бүтцэд тугалга байдаг. Түүнд агуулагдах тугалга зэвэрч, буцаад байгалийн бүтээгдэхүүн болдог бол хөнгөнцагаан нь 100 жилийн хугацаанд хүчилтөрөгч болон борооны үйлчлэлээр задардаг. Тиймээс өнөөдөр хөнгөнцагаан лаазыг шууд хаягдал болгосноос дахин боловсруулах нь илүү ашигтай гэж тооцож байна. Монголчууд буусан буудлаа төдийгүй, нүүсэн бууриа цэвэрлэдэг уламжлалтай. Өнөөгийн бид үүнийг санаж "Азийн цагаан дагина" хэмээн алдаршиж байсан улс орноороо цэвэр цэмцгэр амьдарцгаая
Мод /ойролцоогоор 15 жил/
Мод үндсэндээ ислэгээс тогтдог. Хэрэв мод будагтай бол түүний уусах хугацааны хэмжээгээр модны задрах, ялзрах хугацаа уртасна. Мод хэдий чинээ жижиг байна төдий чинээ хурдан задарна. Жишээ нь: шүдэнзний мод ойролцоогоор 6 сарын хугацаанд задардаг.
Бохь /ойролцоогоор 5 жил/
Та бидний өдөр тутмын хэрэгцээ болсон бохийг байгалийн гаралтай каучук, нийлэг резин, амт болон өнгө оруулагч зэргээр хийдэг. Бохийг зажилж байх үед түүнд агуулагдах амт болон өнгө оруулагч нь хуний биед үлдэж шингэдэг. Харин хүний биед шингэдэггүй, үлдсэн хэсэгт нь агуулагдах байгалийн гаралтай каучук нь агаар дахь хүчилтөрөгчийн тусламжтайгаар богино хугацаанд задардаг бол нийлэг резиний задрах хугацаа урт 5 жил болдог аж.
Тамхины үлдэгдэл /3 cap орчим/
Янжуур нь байгалийн гаралтай ислэг болон тамхины ургамлаас бүтдэг. Тиймээс хөрсөн дээр ялзрах хугацаа нь тийм ч урт биш.
Таны санамсаргүй хаясан тамхины иш нарны туяа, бороо болон бичил биетүүдийн тусламжтайгаар 3 сарын дотор бүрэн задарч, ялзарч дуусдаг. Харин янжуурын шүүлтүүр нь целлюлизийн ацетатаар хийгдсэн байдгаас задралын хугацаа нь 1-2 жил болдог байна.
Цаас /ойролцоогоор 3 cap/
Цаасыг бүрдүүлэгч материал нь ислэг бөгөөд 3 сарын дотор задардаг. Харин цаасанд агуулагдах чийгийн хэмжээ их бол түүний задралтын хугацаа уртсана. Чийг, гэрэл нь задралын хугацааг уртасгадаг. Энэ нь хэрэв цаас гэрэл, чийг багатай хөрсөнд шигдсэн бол түүний задралын хугацаа богино байна гэсэн үг.


awson NBA-ийн түүхэнмжилыг тогтоолоо.

NBa
Дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лиг гэгддэг NBA-ийн түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоогтдлоо. Үүнийг Denver Nuggets багийн хамгаалагч Ty Lawson тогтоосон бөгөөд нэг тоглолтонд алдалгүй арав дарааллуулан гурваас шидсэнээрээ шинэ рекордын эзэн болжээ. Minnesota Timberwolves багтай хийсэн уг тоглолтонд Denver-ийнхан бүгдээрээ одтой байсан гэж хэлж болно. Melo-Boy-оор солигдон Nuggets-д нэгдсэн холбон тоглогч Raymond Felton хүртэл уг тоглолтонд 11 оноо авч 14 ашигтай дамжуулалт өгчээ. Тэрээр уг тоглолтын турш Ty Lawson-д хандан "Шидээд бай" хэмээн орилж байжээ. Lawson ч шидсээр л байж уг тоглолтын гуравдугаар үе өндөрлөхөд цаг дуусахтай уралдаж 28 foot буюу 8.53 метрээс үсрэлттэй шидэлт хийсэн боловч алджээ. Ийнхүү түүний амжилт 10 удаа алдалгүй дарааллуулан гурван онооны шидэлт гүйцэтгэсэн хэмээн NBA-ийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Уг тоглолтын дараагаар багийн дасгалжуулагч George Karl хэлэхдээ "Энэ бол шоу байсан, Денверийн фэнүүд уг тоглолтноос жинхэнэ кайф авсан гэдэгт итгэлтэй байна. Би Raymond Felton-г Lawson-г сул гаргаж шидэлт гүйцэтгүүлэхэд үнэхээр их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Энэ бүх гайхалтай ялалтууд түүнийг энд ирснээс хойш л болж байна. Гэхдээ би Lawson-г арван шидэлтээс арвууланг нь оруулаасай гэж хүсч байсан" хэмээн хэлжээ. Ty Lawson өөрөө ч гэсэн "Би хүмүүсийг 'Шид шид' хэмээн бөөнөөрөө орилж байхыг сонсож байсан учраас фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгохгүйн тулд ямар ч байсан шидээд л байсан хэмээн ярьжээ. Эсрэг багийн цөөвөр чононуудын довтлогч Michael Beasly хүртэл "Би ийм зүйл өмнө нь огт харч байгаагүй, Ty үнэхээр онцгой байлаа" гэжээ. Lawson-ий багийн анд холын зайн мэргэн бууч хийгээд slam dunk-ийн мэргэжилтэн JR Smith ч мөн "Ty өөрийн шидэлтэн дээрээ маш их ажилласан" гэж түүний энэхүү амжилтын үндсийг тайлбарлажээ. Тэрээр өөрөө ч мөн нэг тоглолтонд 11 удаа гурваас оруулж NBA-ийн нэг тоглолтонд хамгийн олон удааа гурвын шугамны араас бөмбөг оруулсан хэмээх рекордыг эвдэх дөхсөн тоглогч юм. Тиймдээ ч уг тоглолтонд 13 удаа холын зайн шидэлт гүйцэтгэснээс 6-г нь амжилттай болгож Денвер нийт багаараа 38 холын зайн шидэлтээс 19-г нь амжилттай болгож 50%-тай шидсэнээр бас л рекорд тогтооход дөхөн очжээ. За за ямартай ч Денвер Миннесотаг 130-106 харьцаатайгаар бут ниргэсэн уг тоглолт NBA-ийн түүхэнд бичигдэхүйц нэгэн тоглолт болж өндөрлөжээ. Одоо та бүхэн доор буй бичлэгнээс Ty Lawson-ийг хэрхэн түүхэн амжилт бүтээж буйг үзэж болох юм.



Нүүлгэн шилжүүлэх алслалтыг 40 км болгов

Фукушимагийн атомын эрчим хүчний станц дэлбэрснээс хойшхи энэ хугацаанд алдагдсан цацраг идэвхт бодисын хэмжээ улам бүр нэмэгдсээр өнөөдөр Японы талаас гаргасан албан мэдээгээр бол далайн усанд нэвчсэн цацраг идэвхт иодийн түвшин зөвшөөрөгдөх хэмжэээнээс 4385 дахин их болж нэмэгдсэн байна. Энэ бол атомын эрчим хүчнимй станц дэлбэрснээс хойшхи гарч байгаа цацрагийн хамгийн өндөр “хордолт”-ын талаархи мэдээ болж байна. Иймээс НҮБ-ын дэргэдэх цөмийн хяналтын байгууллагаас Японы талд хандаж иргэдийг нүүлгэн шилжүүлэх алслалтын гортигыг 40 км-ийн радиусаар тогтоохыг зөвлөсөн байна.


Энэтхэгийн хүн ам 1,2 тэрбумаас давжээ

2001 онд болсон хүн амын тооллогоос хойшхи хугацаанд хүн ам нь 17,6 хувиар өсч, 623.7 сая эрэгтэйчүүд, 586.4 сая эмэгтэйчүүд тоологдсон ажээ. Хүн амын тооллогын комиссыг хариуцсан комиссар К.Чандрамули “Хүн амын тооллогоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны харьцаа ихээхэн зөрж байгаа нь бидний сэтгэлийг түгшээсэн асуудал болж байна” гэж мэдээлжээ.

Энэтхэг улс 1872 анх удаа хүн амын тооллого явуулсан бөгөөд энэ удаагийнх нь 15 дахь тооллого байсан бөгөөд 2.7 сая хүн тооллогын ажилд дайчлагдаж, 493 сая долларын зардал гаргасан байна.

Цацраг туяаны төвшин хэт ихээр нэмэгдэж байгаа учраас Токио хот дахь 25 улсын Элчин сайдын яамыг хаалаа.

Японы Гадаад хэргийн сайд Такэаки Мацумотогийн хийсэн мэдээллээр дипломатуудад байр байшингаасаа гарахгүй байхыг зөвлөжээ. Ангола, Бахрейн, Бенин, Ботсвана, Буркина-Фасо, Гана, Гватемала, ХБНГУ, Доминикан улс, Кени, Косово, Лесото, Либери, Ливи, Мавритани, Малави, Мозамбик, Намиби, Балба, Нигери, Панама, Финлянд, Хорват, Швейцари ба Эквадор зэрэг улсуудын ЭСЯ-ыг хаасан байна.

Сүйрэл дагуулсан газар хөдлөлт энэ сарын 11-ны өдөр болж, атомын цахилгаан станцууд дэлбэрснээс цацраг идэвхт бодис агаар мандалд алдагдсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд салхи далай тийш чиглэл байгаа учраас цацраг туяаны бохирдол Номхон далай руу нүүж байгаа аж. 

Шууд эфирүүд...

Game