Хvн бvхэнд ямар нэгэн юмнаас айх айдас хадгалагдаж байдаг. Айдсын хамгийн тvгээмэл байдаг нэг хэлбэр нь амьтнаас айх айдас юм. Байгалийн зэрлэг махчин амьтдаас айх энэ айдас нь байж болох зvйл боловч олонх тохиолдолд ор vндэсгvй зvйл байдаг. Таныг айлгах ямар нэгэн амьтантай учирсан тохиолдолд айж сандрахын оронд тайван байж, єєрийгєє хамгаалах ямар нэгэн арга хэмжээ авах тал дээр анхаарлаа хандуулах нь хамгийн зєв арга юм. Yнэн хэрэгтээ таныг айлгаж байгаа тэр амьтан єєрєє танаас айж байгаа учир єєрийн биеэ хамгаалахын тулд тан руу дайрдаг.
1. Хvрэн баавгай
Уг нь бол баавгай хvмvvсийн хамгийн их айдаг амьтны жагсаалтын тєгсгєлд л бичигдэж баймаар. Учир нь хvн бvр л бяцхан чихмэл баавгайгаар тоглож байсан байдаг шvv дээ. Хvрэн баавгайн тухайд хамгийн их сэтгэл тvгшээдэг асуудал нь тэд хэдэн зуун килограмм жинтэй мєртлєє туйлын хурдан шаламгай хєдєлгєєнтэй байдагт оршдог байна. Хэрвээ та ой модонд аялах гэж байгаа бол баавгайтай таарсан тохиолдолд хэрхэн биеэ хамгаалах талаар сайн судалсан нь дээр шvv.
2. Чоно
Чоно хэмээгч энэ араатан урт удаан хугацааны турш янз бvрийн аймшигт тvvхийн гол субьект байсаар ирсэн. Хєдєє нутагт хvvхдvvдийг айлгах ганц зам болох чоныг кино vйлдвэрлэлийн салбарт ч бас аймшгийн киноны хамгийн тvгээмэл сэдэв болгож ирсэн бєгєєд чоно болон хvн-чоно хэлбэрээр дvрсэлдэг.
3.Хулгана
Олонх эрчvvдийн хувьд энэ нь хєгжилтэй санагдаж болох ч энэ бяцхан, хурдан, зэвvvн амьтнаас олон хvн айдаг. Гэвч vнэндээ энэ жаахан амьтан хvнийг олигтойхон хазчихаж ч чадахгvй амьтан шvv дээ.
4.Piranha загас
Хулганатай адилгvй нь piranha бол жинхэнэ аюул. Хэд хэдэн аймшгийн киноны субьект болсон энэ загаснаас олон хvн айдаг ч энэ тєрлийн загасны талаарх бодит vнэн гэвэл piranha загас нь амьд бус vхсэн биетийг л иддэг байна. Гэхдээ хэрвээ та энэ загасыг харах юм бол тэднээс холхон л байсан нь дээр дээ.
5.Аварга цагаан загас
Аймшгийн киноны муу талын баатар болох энэ амьтны талаарх баримт гэвэл жил бvр дэлхий даяар хэдэн зуун аварга загас олон тооны сэлэгчид руу дайрсан тухай баримт байдаг ч цєєн хэдэн зvйлийн аварга загас л хvнд аюул учруулдаг байна.
6.Аалз
Жижигхэн шавьж болон аалз гэх мэт маш хурдан хєдєлгєєнтэй амьтад олон хvнийг маш ихээр айлгадаг. Хvмvvсийн зарим аалзнаас маш ихээр айдаг учир зургийг нь харахдаа ч зэвvvцэж жихvvцдэг. Халуун орны бvсэд энэ амьтнаас айж л явсан нь дээр, учир нь тэнд хэд хэдэн зvйлийн хортой аалз байдаг байна.
7.Сарьсан багваахай
Аймшгийн киноны гол баатруудын нэг сарьсан багваахайн маш цєєн хэдэн зvйл нь цус сорогч шиг цус сорж чаддаг.
8.Зєгий
Зєгий бол vнэхээр аюул тарьж мэдэх амьтан, учир нь олонх хvмvvс зєгийн хатгуурнаас харшил єгєх нь бий. Зєгийн хатгуурнаас харшилтай хэн бvхэн зєгийд хатгуулахаас дээд зэргээр болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэвэл ганцхан хатгалт л таныг vхэлд хvргэж чадна. Зєгийг муу талын гол дvрийн баатар болгосон хэд хэдэн кино байдаг байна.
9.Могой
Могойн аймшгийн тухайд ямар нэгэн зvйл хэлэх нь илvvц биз. Хортой, єєдгvй муухай царай зvстэй, урьдчилан мэдэх аргагvйгээр сэмхэн довтолдог гээд олон зvйл нь хvмvvсийг айлгадаг. Жил бvр 30.000 орчим хvн могойнд хатгуулж нас бардаг байна. Гэхдээ могойны талаар мэдэж байх хамгийн чухал зvйл бол тэр таны зан байдал, vйл хєдлєлєєс ямар нэгэн аюултай зvйлийг олж харсан, єєрийгєє аюултай байдалд орсон гэж vзсэн vедээ л довтолдог юм. Тиймээс та л тvvнд хор хvргэхгvй байх хэрэгтэй юм.
10.Loa loa өт
Африк, Судан, Энэтхэгт голчлон тархсан байдаг энэ єтийг мэдэхгvй хvн олон. Гэвч энэ бол хамгийн аймаар амьтдын жагсаалтанд гарцаагvй орох амьтан. Энэ єт нь хvний нvдэн дотор єсєж vрждэг аюултай амьтан. vvнийг нvднээс авч хаяхын тулд эмч нар нилээн тєвєгтэйхэн мэс ажилбарыг нvдэнд хийдэг байна.
No comments:
Post a Comment