Нийт үзэгч

Tuesday, May 3, 2011

Нано соно бялзуухай буюу Nano Hummingbird

Хvний хvч болон нарны эрчим хvчээр ажилладаг тээврийн хэрэгслийн цуврал бvтээж хєгжvvлдэг гэдгээрээ алдартай AeroVironment компани нь дотор болон гадны нєхцєлд аль алинд нь хэвийн ажиллах боломжтой нисэх хэрэгслийн шинэ тєрлийг бvтээх гэрээг АНУ-ын Батлан хамгаалах яамны Defense Advanced Research Projects Agency (DARPA)-тай хийсэн хийсэн бєгєєд AV-гийн хийж байгаа тєслийг DARPA-гаас санхvvжvvлж байгаа ажээ. Судалгааны ажил дээрээ явж байгаа нэг нисэх хэрэгсэл нь биологийн биетийг дуурайлган, тvvнчлэн маш жижиг хэмжээтэйгээр хийгдсэн ба тодруулж хэлбэл дэлхийн хамгийн жижигхэн шувуу гэгддэг соно бялзуухайг дуурайлган хийгдсэн байна. 
Хэзээ нэг єдєр тагнуул болон ажиглалтын шинэ тєхєєрємж болон vvргээ гvйцэтгэж эхлэх энэхvv нано соно бялзуухай нь эргэлдэн нисэх явцдаа байдлыг маш сайн харуулж чадах, 2 метр/сек-ын хvчтэй салхинд тэсвэртэйгээр эргэлдэн нисэх, гадаад хvчний эх vvсвэргvйгээр найман минут нисч, байдлыг vргэлжлvvлэн харуулах чадвар, 17,6 км/цагийн хурдтайгаар нисэх, гадна болон дотор аль ч орчинд нисч байдлыг харуулах, хэвийн хэмжээний хаалгаар орж гарах, нисэх хэрэгслийг удирдаж байгаа нисгэгчийн хувьд нисэх хэрэгслээс илгээсэн шууд бичлэгнээс харж, нисэх хэрэгслийг шууд харж, сонсохгvйгээр удирдан нисгэх гэхчилэн олон чадваруудтайгаар бvтээгдсэн байна. Одоогоор судалгааны шатанд явж байгаа ч дээрх чадваруудтайгаар бvтээгдсэн нь vнэхээр биширмээр бєгєєд яг бодитоор хэрэглэгдэж эхлэх vедээ бvр ч олон чадвар чадамжуудтай болсон байх нь ойлгомжтой юм.

No comments:

Post a Comment

Шууд эфирүүд...

Game