
Хvн бvхэнд ямар нэгэн юмнаас айх айдас хадгалагдаж байдаг. Айдсын хамгийн тvгээмэл байдаг нэг хэлбэр нь амьтнаас айх айдас юм. Байгалийн зэрлэг махчин амьтдаас айх энэ айдас нь байж болох зvйл боловч олонх тохиолдолд ор vндэсгvй зvйл байдаг. Таныг айлгах ямар нэгэн амьтантай учирсан тохиолдолд айж сандрахын оронд тайван байж, єєрийгєє хамгаалах ямар нэгэн арга хэмжээ авах тал дээр анхаарлаа хандуулах нь хамгийн зєв арга юм. Yнэн хэрэгтээ таныг айлгаж байгаа тэр амьтан єєрєє танаас айж байгаа учир єєрийн биеэ хамгаалахын тулд тан руу дайрдаг.